Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

САГСАЙЧУУД 1 ДҮГЭЭР БАЙРНЫ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2017-02-26

   Шиний нэгний бэлэг дэмбэрэлтэй өдөр Сагсайчууд 2016 оны ажлын үзүүлэлтээр нийт 13 сумаас 1 дүгээр байранд шалгарсны шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабал, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген болон холбогдох хэлтэс агентлагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй ирж сумын Засаг дарга С.Хонаевт ёслол төгөлдөр гардуулан өглөө. Баярын хурлыг сумын Хурлын дарга С.Хуаныш нээж сумын нийт иргэд, хөдөлмөрчид  болон 2016 оны ажил хөдөлмөрөөрөө шалгарсан аймаг, сумын аварга  сайчуудад ажлын амжилт хүсч баяр хүргэв. 2016 онд Сагсай сумаас аймгийн аварга 5, сумын аварга 20 тус тус төрөн гарч мөн өдөр шагналаа гардлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%