Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Сагсай сумын ИТХ-ын товч танилцуулга

2014-10-14

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал  Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсанаар 1992 онд Сагсай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэртэй байгууллагдан  тухайн нутаг дэвсгэрийн ойрын болон хэтийн  эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн бодлого чиглэлийг улс, аймгийн бодлого шийдвэр, орон нутгийн иргэдийн ашиг сонирхолтой уялдуулан тодорхойлж, шийдвэр гарган түүнийхээ хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
 Сагсай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь төлөөллийн зарчмыг хангасан тухайн нутгийн иргэдийн өөрсдийн сонгож байгуулдаг Үндсэн хуулийн статустай Нутгийн өөрөө удирдах байгууллага юм.
Захиргааны шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан  1992 оноос эхлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга гэдэг шинэ нэр томъёо бий болж энэ албан тушаалыг 1992 оноос эхлэн орон тооны бус даргаар нь Х.Төлеген /1990-1991/, С.Тилеубай /1991-1992/, К.Болат /1992-1996/ нар хашиж байсан ба, 1996 оноос хойш орон тооны болж даргаар нь Б.Абай /1996-1998/, О.Женисхан /1998-2000/, А.Елемес /2000-2008/, С.Хонаев /2008 -2012/, К.Баттөр  / 2012.05.10 - 2012.12.20 /, Р.Алексей   2013 оноос ажиллаж байна.  
1992 оноос орон тооны бус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар С.Төлетхан, Д.Сонгинот  /1992-1996 онд/, М.Аманкелди / 1997-1998 онд/, Х.Сураубай / 1999 /, К.Жиналыс / 1999-2000/, О.Женисхан / 2000-2005/ нар ажиллаж байсан бөгөөд орон тооны Хурлын нарийн бичгийн даргаар 2005 оноос  Х.Ермек ажиллаж байгаа. /Орон тооны нарийн бичгийн дарга нар 1996 оноос бий болсон/
Сумын  ИТХ-ын эрхэм зорилго нь: “Иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан чадвартай, хариуцлагатай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэн, сумын нийгэм эдийн засгийн аливаа тулгамдсан асуудлыг шууд ардчилалын зарчмаар шийдвэрлэн, орон нутгийн  тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг хангаж ажиллах”  явдал юм.  
Тус Хурал нь нутаг дэвсгэртээ  хууль эрх зүйн хүрээнд нийтээр дагаж  мөрдөх хэм хэмжээг тогтоох, орон нутгийн хөгжлийн  ирээдүйн төлөв, дэд бүтэц, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчноо  хамгаалах, хүний нөөцийн талаар  тодорхойлогч, чиглүүлэгч байж, тухайн нутаг дэвсгэрт ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, иргэдийн нийгмийн асуудал зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд орон нутгийн нөөц бололцоо, онцлогыг  тусгасан бодлого боловсруулж  хэрэгжүүлэгч  байх зарчмаар өмнө тавьсан  зорилготой ажиллаж байна.
Сумын Хуралд анх 1992 оноос 5 баг тус бүрээс 5 төлөөлөгч  багийн иргэдийн нийтийн хурлаас шууд нэр дэвшүүлэн (Ш.Байболды, Ж.Сезимхан, Х.Көнбай, К.Болат, Б.Абай, Т.Кәкен, Х.Төлеген, Т.Хангай, М.Дамчил, А.Хуаныш, Д.Сонгинот, Ж.Сьезхан, Х.Досхан, Х.Идаят, Д.Хоршанхан, Х.Марал, А.Елемес, Х.Хызырхан, А.Атретхан, Т.Хумар, Р.Тарих, Л.Тынхан, Ш.Мендей, К.Муратхан, С.Тилеубай)  нар сонгогдон, 1996-онд сонгуулийн хуульд орсон өөрчлөлтөөр баг тус бүрээс нэг төлөөлөгч буюу Сагсай сумын 5 багаас 5 төлөөлөгч бүх нийтийн саналаар, үлдсэн 15 төлөөлөгч намын суудлын квот-оор сонгогдох ёстойгоос
 1996-2000 онд сумын Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр К. Болат. Б. Абай. О. Женисхан Т.Какен. М.Ердихан нар бүх нийтийн саналаар, Х.Ануархан, Х.Хобдабай, Х.Зейнелхан,    О.Байгадыр, Ж.Сезимхан, Ш.Мендей. Ш.Байболды, К.Уатхан. Х.Санияз, Д.Сонгинот, Р.Уатхан. Т.Калабрь, Т.Алтай, М.Аманкелди, Ш.Бахыт, Х.Сейфуллин,  М.Клесхан нар квотын дарааллаар тус тус сонгогджээ.

2000-2004 оны сонгуулиар:
А.Елемес, К.Болат, Ш.Батырбек, Т.Мүташ, Т.Хумар, К.Жиналыс, С.Шаганмурат,М.Бердимурат, Т.Сейлмурат, Д.Хоршанхан, Ж.Сезимхан, Т.Кабей, Х.Төлеген, Т.Хангай, М.Аманкелди, Х.Мектеп, С.Хуаныш,  М.Клесхан нар сонгогдон,

2004-2008 оны сонгуулиар: А.Елемес, Т.Какен, Т.Хангай, Ж.Сезимхан, М.Аманкелд, К.Болат, Ш.Батырбек. О.Женисхан, Т.Кабей, Т.Жубай, К.Жиналыс, С.Шаганмурат, М.Бердимурат, А.Төлеубай, Т.Муташ, С.Хонаев, Б.Жибек, Т.Мурат, Б.Науан, С.Хуаныш нар тус тус сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ. 

2008-2012 онд: Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр С.Хонаев, С.Хуаныш, Б.Науан, О.Жания, К.Баттөр, А.Төлеубай, А.Шепен, Ж.Дайын, Ш.Батырбек, М.Шынболат, Д.Көшкенбай,  Т.Керейбай, Ш.Күнтуган, Т.Кабей, Б.Сьез, Х.Зулхажы, Д.Хоршанхан, Х.Сураубай, М.Тилепберген, Ы.Хыдырбек, И.Сагатбек, Х.Ертай /нөхөн сонгогдсон/, Ш.Даян /нөхөн сонгогдсон/  нар сонгогдов.

2012-2016 онд: 2012 онд МУ-ын Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр  М.Абей, Д.Акерия, Х.Арманбек, Ш.Батырбек, Б.Бахытбек, М.Бердмурат, Ш.Күнтуган, Т.Мурат, Т.Хайдар, С.Хуаныш, М.Хайса, С.Самат, И.Сагатбек, Х.Төлетай, Т.Кенжебек /нөхөн сонгуулиар/  нар шууд иргэдийн саналаар, Р.Алексей, С.Хонаев, К.Баттөр, М.Бердхан, Б.Науан, К.Жанабил, Ө.Монголбай нар намын квотын дарааллаар  тус тус сонгогдсон байна.

Хурлын үе-үеийн бүрэн эрхийн хугацаанд  ажилласан
ИТХ-ын тэргүүлэгчид:


1992-1996 онд:
С.Тилеубай, А.Атретхан, Х.Марал, Х.Төлеген, Ш.Көнбай нар
1996-2000 онд:
Б.Абай, О.Женисхан, Ш.Байболд, Ж.Сезимхан, М.Аманкелди, Р.Уатхан, Клесхан нар
2000-2004 онд:
А.Елемес, С.Тилеубай, Т.Хумар,  Ж.Сезимхан, С.Шаганмурат нар
2004-2008 онд:
А.Елемес, Ж.Сезимхан, Т.Хангай, М.Аманкелди, Т.Какен, Т.Муташ, Б.Жибек,  Х.Жубай /нөхөн сонгогдсон/ нар
2008-2012 онд:
С.Хонаев, О.Жания, К.Баттөр, А.Төлеубай, Б.Науан, С.Хуаныш, А.Шепен нар
2012-2016 онд:
Р.Алексей, К.Баттөр, Д.Акерия, К.Жанабил, И.Сагатбек, Б.Науан Х.Арманбек,
М.Хайса / нөхөн сонгогдсон/ нар тус тус сонгогдон ажиллаж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%