Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

АХМАДЫН БАЯР ТЭМДЭГЛЭВ

2015-10-01

     Өнөөдөр Сагсай сумын "Нур отау" үйлчилгээний төвд сумын удирдлагууд,ахмадын төлөөллийн байгууллага,Нийгмийн Халамжийн сантай хамтран Дэлхийн ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, сумын ахмадуудыг хүлээн авч хүндэтгэлийн зоог барив. Хүндэтгэлийн зоог барих үйл ажиллагаанд Сумын Хурлын дарга, Засаг дарга, Ахмадын чөлөөт холбооны тэргүүн, хөдөлмөр халамж үйлчилгээний ажилтан нар  болон 100 гаад ахмад настангууд оролцлоо. Ахмадын баярыг угтаж сумдаа ахмадуудын дунд эрэгтэй, эмэгтэй шатар, даамын тэмцээн зохион байгуулж, эхний 3 байрт шалгарсан ахмадуудыг  шагнав. Түүнчлэн олон жил улс нийгэмд үр бүтээлтэй ажилласан зарим ахмадуудад Монголын АЧХолбооны "Хүндэт тэмдэг" шагналыг гардуулав. Өнөөдрийн хүндэтгэлийн зоогт хүрэлцэн ирсэн азай бууралууд, ахмад настангууд  Сумын Соёл гэгээрлийн төвийн уран сайханчдын ахмадууд зориулан бэлтгэсэн урлагийн тоглолтыг сонирхон, хөгжилтэйгээр баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
                                                               ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%