Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

"АТГА БУДАА" ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН

2015-05-08

                                        САГСАЙ СУМД "АТГА БУДАА" ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
        ОУ-ын Улаан загалмай байгуулагдсан өдөр / 05 дугаар сарын 08 / буюу Монголын "Хүмүүнлэгийн өдөр" угтаж Сагсай сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангиудын сурагчдын дунд сумын УЗАШХ-оос эрхлэн зохион байгуулсан "Атга будаа" хүмүүнлэгийн 7 хоногийн аян өнөөдөр амжилттай явагдаж дууслаа. Уг хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгууллахад сургуулийн удирдлага, анги удирдсан багш нар, нийгмийн ажилтан мөн сургуулийн дэргэдэх "Хүүхдийн оролцооны удирдах зөвлөл" маш идэвхтэй оролцлоо. Түүнчлэн хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд анги, хамт олноороо нэгдсэн зохион байгуулалттай бусдад үлгэр жишээч байдлаар оролцсон 8 "а" ангийг онцлон нэрлэж болно. Аяны явцад 10 аад ангийн бяцхан хүмүүнлэг үйлсийн эзэдийн цуглуулсан атга будаа, атга гурилаас нийт 70 кг гурил, 20 кг цагаан будаа хуримтлагдаж, сумынхаа зарим нэгэн эмзэг бүлгийн айл өрх, медрессийн дотуур байранд тусламж болгон өгөгдлөө. Түүний хажуугаар зарим багш, сурагчдад Улаан загалмайн нэрэмжит гарын бэлэг гардууллаа. Хүмүүнлэгийн аянд идэвхтэй оролцсон нийт багш, сурагч, эцэг эх болон сумынхаа бүх хүмүүнлэг энэрэнгүй үзэлтэй иргэдэд сумын УЗАШХорооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.......
                                                              Сагсай сумын Хурлын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%