Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

САГСАЙ СУМД "ШИЛДЭГ-АВЪЯАСЛАГ БАГ" ШАЛГАРУУЛНА

2015-02-09

САГСАЙ СУМД "ШИЛДЭГ- АВЪЯАСТАЙ БАГ" ШАЛГРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

         Хөдөөгийн багуудын ард иргэдийг Соёл урлагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, залуу ардын авъяастангуудыг нээн илэрүүлэх зорилгоор Сагсай сумын багуудын дунд "Шилдэг-авъяастай баг" шалгаруулах урлаг, спортын уралдаан тэмцээн энэ оны 2 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд сумын төвд зохион байгуулагдах юм. Тэмцээнд 7  баг бүрээс 4-5 уран сайханч  4 төрлийн урлагийн номерээр, 6 тамирчин спортын 3 төрлөөр хүч сорин уралдах юм.  Уралдаан тэмцээнийг сумын СГТ-өөс санаачлан, сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулан явуулахын зэрэгцээ сумын ИТХ-ын  төлөөлөгчид ивээн тэтгэж оролцож байгаа юм байна.
Сумын хурлын ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%