Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Шинэ Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэв

2015-01-13

  САГСАЙ СУМД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 23 ЖИЛИЙН
ОЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ
“ Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг ” угтаж төсөвт байгууллагуудын дунд  “Үндсэн хуулиа дээдэлж, Шинэ хууль - Шилэн дансыг хэрэгжүүлье” сэдэвт  асуулт, хариултын  хөгжөөнт  “АСТ”  тэмцээн зохион байгуулан явуулав.     Тэмцээнд сумын ЗДТГ-ын "Шударга", Сургуулийн "Хууль", СГТөвийн "Урлаг", Цэцэрлэгийн "Сүлд",ЭМТөвийн "Хуульч" зэрэг 5 багийн оролцогчид 5 үзүүлэлтээр уралдаж, Сургуулийн баг нэг, ЗДТГ-ын "Шударга" баг хоёрдугаар, СГТөвийн "Урлаг" баг гуравдугаар байрт, Цэцэрлэг, ЭМТөвийн багууд удаах байруудад шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 
Хууль сурталчилгааны уг тэмцээнд Үндсэн хуулийг бахархан сурталчлахын зэрэгцээ, Шилэн дансны тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангах эхний алхам болох байгууллага бүрийг  Шилэн дансны самбартай болгохоор зорьсон аж.
Хурлын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%