Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Сумын ИТХ-ын 6 дугаар хуралдаан амжилттай өндөрлөлөө

2014-12-17

          Сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 17-оос эхлэн  хоёр өдөр үргэлжлэн, өнөөдөр 16 цагт үйл ажиллагаагаа дуусгалаа. Бүтэн хоёр өдөр хуралдсан энэхүү хуралдаанаар:
        1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд хийсэн ажлын тайлан
        2. Сумын Засаг Даргын 2014 оны үйл ажиллагааны тайлан
        3. Сумын 2015 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө
        4. Сумын Газар зохион байгуулалт, Бэлчээрийн менжментийн 2015 оны төлөвлөгөө
        5. Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн төсөл
        6. Орон нутгийн зарим төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай  6 төрлийн асуудал тус тус хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргав.  Энэ удаагийн хуралдааныг нилээн ажил хэрэгч байдлаар хуралдлаа гэж төлөөлөгчид болон оролцогчид дүгнэлээ. Учир нь төлөөлөгчид хэлэлцсэн асуудал бүр дээр яаравчилгүйгээр нухацтай хандаж, тухайн асуудлаар өнгөрсөн жилийн хуралдаануудаас гарсан шийдвэрийн биелэлт, өгөгдсөн үүрэг даалгавар мөн  2014 онд хийгдсэн бүтээлч ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бүр дээр нэг бүрчлэн дүгнэлт хийж хэлэлцлээ. Төлөөлөгчид сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2014 онд хийсэн ажлыг 100%-ийн саналаар "хангалттай" гэж дүгнэсэн бол сумын Засаг даргын 2014 онд хийсэн ажлыг  83,3 %-ийн саналаар "хангалттай" гэж дүгнэлээ. Засаг даргын ажлыг дүгнэх явцад зарим нэгэн төлөөлөгчид хувийн үзэл бодлыг төрийн ажилд хутгалдуулж дүгнэлт гаргасанд орон нутгийн  удирдлагын хувьд харамсаж байгааг сумын Засаг дарга хуралдаан дээр онцолж хэлэв.
Дараагаар нь сумын 2015 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх явцад төлөөлөгчдийн гаргасан зарим нэгэн саналуудыг тусгаж батлав. 2015 онд сумын төвд 34  иргэнд 3,6 га газрыг өмчлөлөөр, 2 иргэнд газар тариалан, ойжуулах зүлэгжүүлэх зориулалтаар 7 га газрыг,  6 малчин өрхөд 0,7 га газрыг  эзэмшлээр, нэг ААН-д 0,2 га газрыг эзэмшлээр тус тус олгохоор баталлаа. 2015 оны орон нутгийн төсвийн орлогыг 19 247 000 төгрөгөөр, төсвийн зарлагыг 2 703 224 800 төгрөгөөр, ОНХС-ийн   220 306 800 төгрөгийн хуваарилагдсан төсвийн 116 654 160 төгрөгөөр 2014 онд дутуу олгогдсон  санхүүжилтийг нөхөхөөр, үлдсэн 103 652 640 төгрөгөөр шинээр 20 төрлийн ажил хийхээр, 2014 оны орон нутгийн давсан орлогын 18 188 800 төгрөгийг  11 төрлийн зардалд тус тус хуваарилан батлав. Мөн Сагсай сумын нутаг дэвэсгэрт байгаа тавиул нэг малаас /хонин толгойд шилжүүлснээр/  300 төгрөгний төлбөр авахаар, сумын төвд иргэдийн өмчлөлөөс гадуурхи эзэмшлийн зориулалтаар тор татаж хашсан талбайн м.кв тутмаас 30 төгрөгний төлбөр авахаар тус тус тогтоож батлав. Хуралдаан мөн өдрийн 16:00 цагт өндөрлөв.
                                                                            Хурлын ажлын алба 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%