СУМЫН ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЛОО
Өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Монгол Улсын үндсэн хууль батлагдсаны баяр болон Улс тунхагласаны өдрийг угтаж зохион байгуулагдсан шатар сонирхогчдын дундахь сумын аварга шалгаруулах шатрын тэмцээний анхны шат амжилттай явагдлаа. Нийт эрэгтэй 14 шатарчин швейцар системээр, эмэгтэй 6 шатарчин тойргоор тоглон эрчүүдээс О.Женисхан нэгдүгээр , Ж.Арман хоёрдугаар байр, Т.Торгууд удаах байранд шалгарсан бол, эмэгтэйчүүдээс Ж.Меруерт нэгдүгээр, Н.Майрагүл хоёрдугаар, Ж.Айнур гуравдугаар байранд тус тус шалгарч дараагийн шатанд оролцох эрхийн бичиг өнөөдөр гардан авлаа. Тэмцээнд түрүүлсэн шатарчдад сумын ИТХ, ЗДТГазраас мөнгөн шагнал гардуулав.