Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн эхлэв
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Монгол Улсын үндсэн хууль батлагдсаны баяр болон Улс тунхагласаны өдрийг угтаж жил бүр уламжлал болон зохион байгуулагдах шатар сонирхогчдын дунд аварга шалгаруулах шатрын тэмцээний анхны шат өнөөдөр Сагсай сумын Соёл гэгээрлийн төвийн бага зааланд 11:00 цагаас эхэлж, нийт эрэгтэй 14 шатарчин швейцар системээр, эмэгтэй 6 шатарчин тойргоор хүч сорин уралдаж байна.
Тэмцээнийг сумын ИТХ, ЗДТГ, шатрын клуб зохион байгуулж байна.