Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017-10-01

          Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Сагсай сумын төвд 10 дугаар сарын 01 ний өдөр  төрийн байгууллагад он удаан жил ажиллаж гавъяаныхаа амралтанд гарсан ахмадууд болон азай буурал өвөө, эмээ нарт зориулсан хүндэтгэлийн  хүлээн авалт болов.  Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг нээж Сумын Хурлын дарга С.Хуаныш, Засаг дарга С.Хонаев, ахмадын хорооны дарга  Т.Альхан нар үг хэлэв. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулан явуулахад тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчд сонгогдсон хурлын төлөөлөгч С.Хонаев, К.Еркегүл нар болон сумын ИТХ, ЗДТГ, ЭМТөв, Бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, СГТөвийн дарга, эрхлэгч нар ивээн тэтгэж, өөр өөрсдийн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадуудад  гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулан хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ сумын уран сайханчид баярын концерт тоглов. Дараа нь ахмадуудад  "Даян нуур"  үйлчилгээний төвд хүндэтгэлийн зоог барив. Хүндэтгэлийн хүлээн авалтад 100-гаад ахмад настангууд оролцож, "ахмадын баяр" тэмдэглэж хүлээн авч буй сумын удирдлага, зохион байгуулагч нарт баярласан талархсанаа илэрхийлж үг хэлж , ерөөл ерөөв.

                                                                        ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
                                                                                  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%