Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ

"ЭРҮҮЛ ХҮҮХЭД-БИДНИЙ ИРЭЭДҮЙ" 20 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-10-02

Монголын Нутгийн удирдлагын холбоо үүсэж, хөгжсөний 25 жилийн ойг угтаж  орон нутгийн удирдлага буюу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс санаачлан “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” сэдэвт 20 хоногийн аянг 9 р сарын 20-оос эхлэн сумын УЗАШХороо, Эрүүл Мэндийн Төв, Бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн оролцоотой зохион байгуулан явууллаа. 

Аяны хугацаанд сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг ББЧ-ийн төвшин тогтоох сорилд хамааруулж, хүүхдүүдийн дунд спортын тэмцээн зохион байгуулж, бүх байгууллагуудын ажилчин албан хаагчдад хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх болон ажлын байрны дасгал хийх аргачлалыг зааж,  сургалт, сурталчилгааг хийлгэв.  Мөн тус тусын байгууллагуудын ажилчид, албан хаагчдын дунд нас насны ангилалаар гүйлтийн тэмцээн зохион байгуулагдсан. 

Үүнтэй холбоотой байгаль орчны бохирдлыг багасгах, хүүхэд багачуудад байгальд ээлтэй хүүмүүжил төлөвшүүлэх зорилготой өнгөрсөн 09 р сарын 29 өдөр буюу Баасан гаргийг  "Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр" болгож зарлан хуваарийн дагуу бүх төрийн болон төрийн бус байгууллага, айл өрх бүрийн их цэвэрлэгээг хийлгэн, сумын төвийн эргэн тойрон, Ховд, Турган голын эргийн  хог хаягдал, Сагсай-Өлгий хоорондох авто замын хогийг цэвэрлэв. Тус аянд идэвхи санаачлагатай оролцсон зарим байгууллага, ААН, төрийн бус байгууллагуудад сумын Хурлын Тэргүүлэгчид, аймгийн УЗ-н хорооноос талархал илэрхийлэн, дурсгалын зүйлээр шагнан хоёр байгууллагын ӨРГӨМЖЛӨЛ хадгалуулав.

Монголын Нутгийн удирдлагын холбоо хөгжин бэхжиж, бидний ирээдүй эрүүл үрс маш олон болтугай.                                                  

                                                                            ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%